О.Өнөржаргал “Алтан хайч” гардав

img

 

Хөдөлмөрийн Яам, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын политехник коллеж, Үсчин гоо засалчдын холбоо хамтран “Алтан хайч-2016” улсын уралдааныг өчигдөр зохион байгууллаа. Үсчин, гоо заслын мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын дунд зохиогддог эл уралдаан 14 дэх удаагаа шилдгээ тодруулав.

 

Уралдаанд хот хөдөөгийн мэргэжлийн сургуулиас 150 гаруй оюутан сурагч ирж Дэлхийн ур чадварын тэмцээнд тавьдаг шаардлага, стандартын дагуу эрэгтэй эмэгтэй үс засалт самналт, нүүрний будалт, маникюр зэрэг төрлөөр өрсөлдлөө. Улмаар Хөвсгөл аймгийн суралцагч О.Өнөржаргал шилдгээр шалгарч Сайдын нэрэмжит “Болор цом”, “Алтан хайч” гардав. Харин шилдэг сургуулиар Үйлдвэрлэл-Урлалын политехник коллеж шалгарлаа.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ