Л.Гүндалай гишүүний гуйлтаар хэргийг нь хэрэгсэхгүй болголоо
Л.Гүндалай гишүүнийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглан, тус яамнаас зарласан аппарат нийлүүлэх тендерийг өөрийн танил талдаа авч өгч, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан, Тайваниас манай улсын эрүүл мэндийн салбарт тусламжаар ирүүлсэн 10 автомашины 5-ыг зарж борлуулсан гэдэг үндэслэлээр АТГ-т эрүү үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 263.2 дугаар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорт шилжүүлсэн байсан. Харин Л.Гүндалай гишүүн өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгддэг байсан ч, Улсын ерөнхий прокурорт хандахдаа өөрийнхөө гэм буруугийн талаар маргахгүй, харин Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү гэж гуйсан гэгддэг. Тэгвэл энэ сарын 3-нд Нийслэлийн прокурор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ