Эртний амьдралыг бүжгээр өгүүлнэ

“Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг СУИС-ийн багш, эрдэмтэн зохиолч С.Дуламын судалгаанд тулгуурлан бүжиг дэглээч Д.Энхгэрэл найруулж тайзны бүтээл болгох гэж байна.
Эл бүжгэн жүжгийг Дундговийн Өлзийт сумын Дэл ууланд байдаг "32 хүнт" хэмээх хадны зургаас сэдэвлэн бүтээжээ. Түүнчлэн 10000-5000 жилийн өмнөх хадны зургуудад хийсэн судалгааг үндэслэн эртний хүмүүсийн амьдрал, ахуй байдлыг бүжгийн хэлээр үзэгч, олон нийтэд хүргэх юм байна. Эл бүтээлээр харанхуй эрхшээлээс галыг олж буй мэдрэмжийг орчин цагт авчирч өнөөгийн хүн төрөлхтний зүрх сэтгэлд буулгахыг зорьсон талаар бүжиг дэглээч Д.Энхгэрэл хэлж байна.
“Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг энэ сарын 25-нд УДБЭЧ-ын тайзнаа тоглоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ