Анистон хамгийн үзэсгэлэнтэйгээр шалгарав

img

“People” сэтгүүл энэ оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг нэрлэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүл 2016 оны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистоныг нэрлэж, зургаар нь сэтгүүлээ чимжээ. Уг сэтгүүл ирэх сарын 2-нд худалдаанд гарна.

 

 

Жүжигчин бүсгүй 2004 онд тус сэтгүүлээс шалгаруулсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр шалгарч байжээ. “People”-ийн ерөнхий эрхлэгч “Анистон үнэхээр гайхалтай харагддаг. Түүний биеийн галбир болон арьсны өнгө нь 30 дээш насны бүсгүйчүүдийн дунд тренд болж байна. Бид Анистоныг нэрлэхээс өмнө интернэт хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулсан. Тэрбээр мөн уг санал асуулгад тэргүүлсэн” гэж ярьсан байна.

 

Өнгөрсөн онд тус сэтгүүл хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр жүжигчин Сандра Буллокийн нэрлэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ