Адель орлогоороо тэргүүлжээ

img

“Форбес” сэтгүүл Их Британийн 30-аас доош насны хамгийн их ашиг олсон уран бүтээлчийг нэрлэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг жагсаалтыг өдгөө 27 настай “Оскар”-ын шагналт Адель тэргүүлсэн байна. Тэрбээр 85 сая еврогийн ашиг олжээ.

 

Адель гурван жилийн дараа урлагтаа эргэн ирж, “Hello” дуу болон “21” цомгоо гаргасан юм. “Hello” дууг 1.5 тэрбум хүн сонссон бол “21” цомог худалдаанд гараад долоохон хоногийн дотор 57 сая хувь борлогдсон байна.

 

Дуучин бүсгүй 2011 оноос уг жагсаалтад багтах болсон. Тэрбээр 2011 онд 30 сая еврогийн ашиг олсноор есдүгээр байранд жагссан бол 2012, 2013 онд орлогоороо тэргүүлсэн байна. Харин 2014, 2015 онд 9 болон 10 дугаар байрт жагсчээ.

 

“One Direction” хамтлагийхан 78 сая еврогийн ашгаар хоёрдугаар байрт бичигдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ