Дуучин Бэки мөрийн хөтөлбөрөө аудитад өгчээ

Залуу дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгчээ. Тэрбээр энэ оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн юм. Г.Мөнхбаяр "Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Залуусаа нэгдье!" хэмээн уриалаад буй юм.
Түүнээс гадна Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвших дуучин Нара мөн аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө өгөөд буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ