“Миний ах Атаман” Кыргызстанд нээлтээ хийнэ

“Фантастик” продакшн “F” студийн хамтын бүтээл “Миний ах атаман” кино энэ сарын 20-нд Казахстан улсад нээлтээ хийжээ. Харин өнөөдөр Кыргызстан улсад нээлтээ хийхээр киноны уран бүтээлчид тус улсад очоод буй аж.
Тус кино 2014 оны есдүгээр сард нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон юм. Эл бүтээлд өнөө үеийн хүмүүсийн харилцааны үнэ цэнэд мөнгө хэрхэн нөлөөлж буйг адал явдалт үйл явдлаар харуулснаараа онцлогтой.
Киноны зохиолыг УДЭТ-ын жүжигчин СТА Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Гол дүрд жүжигчин СТА М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, Б.Хулан, Ц.Төмөрхуяг, С.Ариунбямба, А.Алтантөр, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ