Мадоннагийн хүү муу сурлагатан

Попын хатан Мадонна хүү Роккотой ярилцсаны эцэст тохиролцоонд хүрсэн билээ. Тэдний харилцаа эргээд сэргэсэн бөгөөд өчигдөр дуучин Лондон хотноо хүүгийнхээ сургууль дээр очсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 15 настай Рокко ахлах сургуулийн сурагч юм.
Мадонна хүүгийнхээ ангийн багш болон сургуулийн захиралтай уулзжээ. Сургуулийн захирал дуучинд хүүгийнх нь сурлагын дэвтэрийг нь үзүүлсэн байна. Роккогийн суралцдаг сургууль 900 орчим сурагчтай аж. Дуучны хүү сурлагаараа сүүлийн байрт орсон гэжээ. Тэрбээр өнгөрсөн улиралд математик, уран зохиолын хичээлдээ муу авсан гэнэ.
Анги даасан багш нь “Рокко геометр, IQ болон биеийн тамирын хичээлдээ сонирхолтой” хэмээн ээжид нь ярьжээ. Рокко удахгүй ээжтэйгээ Нью Йорк хотноо амьдрах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ