Стив Уондер уйлжээ

Дуучин, хөгжимчин Ханхүү өнгөрөгч баасан гаригт 57 насандаа нас барсан билээ. Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч тэрээр ямар нэгэн төрлийн томуугаар өвчилсөн байсан хэмээн экс эхнэр нь мэдэгджээ. Дуучны үхлийн дараа түүний мянга мянган фэнүүд нь гэрийнх гадаа цэцэг өргөж, дурссан байна. Ханхүүгийн дотны анд, нэрт дуучин Стив Уондер өчигдөр твиттертээ таван минут үргэлжлэх бичлэгээ байршуулж, найзынхаа ардаас гашуудсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дуучин эр сэтгэлээ барьж дийлэлгүй уйлж “Үнэхээр харамсалтай юм. Бид нөхөрлөөд 30 жил болж байна. Энэ гайхалтай эрийг яагаад ийм эрт аваад явчихваа” хэмээжээ. Стивээс гадна холливуудын ихэнх одод олон нийтийн сүлжээгээр эмгэнэл илэрхийлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ