Роберт Де Ниро зодог тайлна

img

Холливуудын нэрт жүжигчин Роберт Де Ниро Нью Йорк хотын “Beacon” театрт сүүлд тоглосон “Taxi Driver” киноны танилцуулгын үеэр зодог тайлах тухайгаа ярьжээ. Тэрбээр “Би кино урлагт 40 жил зүтгэлээ. Ямар ч амралтгүйгээр киноны боол болж ажиллалаа. Одоо надад амралт болон эрх чөлөө хэрэгтэй байна” гэсэн байна.

 

Жүжигчин эр 1976 онд “Taxi Driver” киноны нэгдүгээр ангид тоглосон юм. Энэ тухай жүжигчин “Эхлэл болон төгсгөл минь нэг уран бүтээл байгаад баяртай байна” гэж хэлжээ.

 

Фэнүүд нь “Таны тоглосон хамгийн муу кино” хэмээн асуухад тэрбээр ““Taxi Driver” кино. Эхний ангид дээр нь би хэтэрхий залуу байсан. Харин шинэ анги дээр нь би хэтэрхий хөгшин байна. 72 настай хүн буу бариад гэмт этгээдүүдтэй буудалцах амаргүй байлаа” гэж хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
баяртай агуу лавшаа.
2016-04-24