Кейни дахин микрофон булаажээ

Хөгжимчин Дэв Грутман болон Избелла Рэнгил нар өчигдөр Миами хотноо байрлах “Komodo” гэх шөнийн клубт хуримаа хийжээ. Хос 2010 оноос болзох болж, өнгөрсөн оны эхээр сүй тавьцгаасан юм. Хуримын ёслолд реппер Кейни Уэст эхнэр Ким Кардашианы хамтаар уригджээ. Ёслолын үеэр реппер залуу тун бүдүүлэг загнаж, хосуудад хандан үг хэлж байсан зочны микрофоныг булаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“DuJour Media” группийн захирал Эмма “Хосууддаа баяр хүргье. Аз жаргалтай ...” хэмээн үгээ хэлж дуусаагүй байхад реппер залуу “Эмма ярьж дууссан уу” гэж хэлээд түүний микрофоныг нь булаан авчээ.
Сүйт залуу, Кейнигийн дээрх үйлдийг утсан дээрээ бичиж авч, өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ. Кейни 2009 оны “MTV”-ийн үеэр кантри дуучин Тэйлор Свифтийн микрофоныг булаан авч байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ