Меган Бун охинтой боллоо
2016-04-25

АНУ-ын Тагнуулын төв байгууллагын тухай өгүүлэх “Хар жагсаалт” цувралын од Меган Бун энэ сарын 17-нд амаржиж, охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа охиныхоо хөлийн зургийг нийтлээд “Анхны үр минь. Ээждээ эрүүл саруул ирсэнд баярлалаа. Хорвоогийн хамгийн том аз жаргал. Харах тусам хайр хүрч байна” гэж бичжээ.

 

 

Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны хоёрдугаар сард зохиолч Дан Эстбрук гэгчтэй нууцаар гэрлэсэн юм. Дан өмнө нь гэрлэж байсан бөгөөд таван настай охинтой аж.

 

“Хар жагсаалт” киноны нэгдүгээр цуврал хамгийн их үзэгчидтэй 10 цувралын нэгээр шалгарчээ.  Ирэх оны гуравдугаар сард “HBO” сувгаар шинэ цуврал нь цацагдах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин