Роберт Дауни уйлжээ

img

“Төмөр хүн” киноны од жүжигчин Роберт Дауни өчигдөр Лондон хотноо байрлах “Great Ormond Street” хүүхдийн эмнэлэгт зочилж, бяцхан фэнүүдтэйгээ уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг эмнэлэгт хорт хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг юм.

 

Жүжигчин эр хүүхдүүдэд амттан тарааж, зургаа хамт даруулжээ. Даунигийн үнэнч фэн долоон настай Эттин Миллар гэх хүү жүжигчинтэй уулзах үедээ “Бурхантай уулзаж байгаа мэт мэдрэмж авч байна. Энэ амьдралдаа тантай уулзаж чадахгүй бол саран дээр уулзана хэмээн боддог байлаа. Үнэхээр талархаж байна” гэж хэлжээ.

 

Тархины хорт хавдартай хүүг ийн хэлсэний дараа жүжигчин эр нулимсаа барьж дийлээгүй аж. Тэрбээр хүүтэй авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад “Бурхан минь хүүг битгий авч яваач” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ