Т.Дэлгэрмөрөн: Долоон соёмботой дордохгүй нэгэн боллоо

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн байнга л олны анхааралд өртөж байдаг нэгэн. Тэрбээр өмнө нь танхайн хэрэгт холбогдож, нэрээ сэвтүүлж байсан удаатай. Мөн саяхан “Номин талст” хамтлаг АНУ-д аялан тоглохоор явахад Т.Дэлгэрмөрөнд АНУ-ын Элчин сайдын яамнаас виз олгоогүй гэж байсан.
Үүнд гомдсон уу, яасан дуучин маань өөрийн цахим хуудсаараа хамтлагаасаа гарах болсноо албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр мөн л өөрийн цахим хуудсаараа дамжуулан шинэхэн шивээсээ гайхуулжээ. Тэрбээр “За бодож явдаг гэнэн зүйлийнхээ ард нь гарлaa. Амар байсангүй аймаар өвдлөө. Дурны хүүдий шүү дээ би. Мөр ялангуяа яааяаяаяа. Эрэгтэй хүүхэд бүрийн мөрөөдөл дарга, атаман, машин, морь, чавх, нум сум. Харин минийх ИСМҮС. Цэргийн цолны хамгийн орой нь. Хэзээ нэг өдөр бидний мөрдэс ийм болох төрийн шинчлэл ирэх л болно.
Миний нэр Т.Дэлгэрмөрөн, хоч ИСМҮС. Ингээд би долоон соёмботой дордохгүй нэгэн болж бурхан, чөтгөр хоерын буян нүгэл бүхнийг соёмбо тарниар домнолоо" хэмээн зургаа оруулжээ.
Ингээд эх оронч хэмээн өөрийгөө байнга сурталчилдаг Т.Дэлгэрмөрөн хоёр мөрөн дээрээ гурав гурав зургаа, толгойдоо нэг нийт долоон соёмботой болжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ