Малефисент үргэлжилнэ

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Нойрсож буй гүнж” хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн “Малефисент” киноны хоёрдугаар ангийг бүтээхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Кино зураг авалт ирэх долоодугаар сараас эхэлж магадгүй” хэмээн нэгдүгээр ангид ажилласан найруулагч Роберт Строберг мэдэгдсэн байна.

 

Жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй хэмээн найруулагч онцолжээ. Жоли энэ тухай “Манай гэр бүл энэ кинонд үнэхээр дуртай. Хоёрдугаар ангийг тэсэн ядан хүлээж байгаа” гэж хэлсэн байна. Шинэ ангийн зохиолыг хүүхдийн номын зохиолч Линда Уолбертон бичжээ. Тэрбээр “Малефисентийн адал явдал дуусах болоогүй” хэмээжээ.

 

Малефисентийн эхний анги 781 сая ам.долларын ашиг олж, Америкийн кино чартыг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ