Зүүлтээс болж хардуулав

Дуучин Беойнси шинэхэн уран бүтээлээрээ дамжуулан нөхөр Жей Зиг нууц амрагтай байсныг илчилсэн билээ. Бейонси нөхрийнхөө нууц амрагийг Роу Ричел гэх дизайнер хүүхэн хэмээн сэрдэж буйгаа нуугаагүй юм. Тэгвэл дуучны шүтэн бишрэгчид Жей Зигийн нууц амрагийг Британийн дуучин Рита Ора хэмээн сэжиглэж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Учир нь Бейонсигийн “Lemonade” дуу гарсны дараахан Ора инстаграмдаа “J” гэх үсэгтэй хүзүүний зүүлттэй зургаа нийтэлсэн байна. Уг хүзүүний зүүлтээс болж дуучныг, Жей Зигийн нууц амраг хэмээн бичих болсон байна.
Ора өчигдөр твиттертээ “Бурхан минь. Энэ зүүлтийг би байнга л зүүдэг шүү дээ” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ