Адам охинтой болно

“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Леван тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах билээ. Тэрбээр өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард загвар өмсөгч Бехати Принслотой Мексикт гэрлэсэн юм. Хос өчигдөр “ELLEN” шоунд оролцох үеэрээ удахгүй мэндлэх хүүхдийнхээ хүйсийг дэлгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Адам “Би хүүтэй болохыг их хүссэн. Гэхдээ энэ удаад охинтой болно. Бяцхан гүнжээ харахыг хүсч байна” гэсэн бол Бехати “Охинтойгоо ижилхэн хувцаслаад хотоор зугаалах болно” гэж хэлжээ.
Хөтлөгч хосоос “Хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна” гэж асуухад Адам “Таван хүү, нэг охин” гэж хариулсан байна. Харин Бехати “Хоёр охин, хоёр хүү” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ