Бейонсиг бойкотлохыг уриалав

img

Шинэхэн уран бүтээлээрээ дамжуулан эр нөхрөө нууц амрагтай хэмээн илчлэснээс гадна олон хүний нэр хүндэд халдаад буй дуучин Бейонсийн тоглолтыг бойкотлохыг уриалах болжээ. “Бейонсиг бойкотол” гэх бичигтэй цамц, футболк, аяга, утасны гэр болон малгайг Бейонсиг үзэн ядагчдын холбооноос худалдаанд гаргасан байна.

 

Дуучин бүсгүй ирэх сараас АНУ-ыг тойрон аялан тоглолтоо хийхээр төлөвлөж буй юм. Уг үйл явдалтай холбогдуулан дуучин твиттертээ “Миний нэр хүндэд халдах хэрэггүй. Миний дуу бол миний эрх чөлөө” гэж жиргэжээ.

 

 “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрбээр “Жей Зи бид хоёрын харилцаа сайн байгаа. Хүмүүс яагаад бидний харилцааг хөндийрсөн гэж бодоод байгаа юм бол” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Миигаа:
Хэнд хэрэгтэй юм энэ хар хүүхэн
2016-05-02