Оюутнууд В.Моцартын бүтээлийг тоглоно

img

 

Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Улсын Дуурь Бүжгийн Эрмийн Театрын уран бүтээлчидтэй хамтран нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуулалт жүжгийг тоглох гэж байна.

 

Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл болох энэхүү дуурийн анхны тоглолт 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена хотын “Ауф дер виден” театрт болж байсан гэдэг. Тухайн үед В.Моцарт өөрөө оркестроо удирдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байжээ.

 

Энэ удаад тус дуулалт жүжгийг Хөгжим бүжгийн коллежийн төгсөх ангийн оюутнууд ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглох нь ээ. Дуурийн найруулагчаар ДБЭТ-ийн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, удирдаачаар МУУГЗ Ч.Чинбат, хормейстерээр Д.Нандинцэцэг, концермейстерээр н.Чулуунцэцэг, Ж.Ариунаа, туслах найруулагчаар н.Төрмөнх нар ажиллаж буй аж.

 

“Увидаст лимбэ” дуулалт жүжгийг тавдугаар сарын 5-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

saak:
ta bvhendee amjilt hvsie bravo
2016-05-05
шаазгай:
энэ нь австрийн зингшпиль гэдэг хөгжмийн теарын төрөл юм. Гэхдээ асар өндөр ур чадвар шаарддаг учраас дэлхий дахинаа дуурь гэж нэрлэсээр ирсэн байдаг. Ер нь дуурь бол дан хөгжмөөр үзэгчидтэй харьцдаг бол дуулалт жүжиг дундаа гол утгаа тодотгож өгсөн яриа ихтэй байдаг учраас үзэгчдэд ойлгоход хялбар сонирхолтой байдаг. Харамсалтай нь дуурийн театр энэ бүтээлүүдийг тоглохгүй байна.
2016-05-04
Зочин:
Дуулалт жүжиг нь дууриасаа юугаараа ялгаатай юм бэ дээ
2016-05-03