“Ромео Жульетта”-г дахина

img

 

Элэг шилжүүлэн суулгах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэс заслыг дэмжих зорилгоор “Элэг нэгт монголчууд” сан байгуулагджээ. Эл сангийн санаачлагаар Монголын урлагийн 5 байгууллага нэгдэн тавдугаар сарын 14-нд нэгэн зэрэг тоглолт хийхээр болсон байна. Тухайлбал,

 

  •  Улсын Драмын Эрдмийн Театр - У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр - Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийг,
  • Улсын филармони – 170 уран бүтээлчийн нэгдсэн концертыг тус тус тоглох нь ээ.

 

Түүнчлэн эл өдөр 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд орон нутагтаа хандивын тоглолт өрнүүлэх аж.

 

Хорт хавдрын эсрэг нэгдэх болсон тухайгаа УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу “Нийгмийн хариуцлага гэдэг нь төрийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах талаар төрийн албан хаагчид, улс төрчид, үйлчилгээ үзүүлэгчдийн хийж байгаа ажил, гүйцэтгэлийг хариуцлагатай болгохоор иргнэий бүлгүүдийн санаачилсан ажлуудыг хэлэх юм. Тиймээс соёл урлагийнхан бид бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдын сайн сайхны төлөө “Элэг нэгт монголчууд”  сангийн хандивын аянг дэмжиж “Урлагийнхан хаврдын эсрэг” уриан дор нэгдэж байна. Өвчин гэдэг нас хүйс, мэргэжил үл хамааран хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тиймдээ ч бид жүжигчин Ц.Батхуяг, найруулагч О.Машбат зэрэг олон сайхан уран бүтээлчдээ хорт хавдар гэх аюулт өвчэнөөр алдаад байна. Мөн урлагийнхан нэгдэж “Халуун сэтгэл” тоглолтыг зохион байгуулж чадсанаар жүжигчин Б.Баатархүүг аюулт өвчнөөс салгаж чадсан. Тийм учраас өвчинд зовж шаналж буй нэгэндээ сэтгэл санааны болон эд материалын баг ч болов тус дэмийг хүргэхийг зорьж байна” хэмээн тайлбарласан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ