“Өвгөн тэнгис хоёр” жүжгийг тоглоно

img

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд театр урлагийн шилдгийг шалгаруулах "Гэгээн Муза" наадам 13 удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын хоёрдугаар шатанд 17 бүтээл нэр дэвшиж, энэ сарын 1-нээс эхлэн цувралаар тоглогдож буй юм.

 

Өнөөдөр Улсын Хүүхэлдэйн Театрт:

  • 12.00 цагт “Хүүхэлдэйн театр”-ын бүтээл "Мял богдын намтар" хүүхдийн жүжиг

 

Улсын Драмын Эрдмийн Театрт:

  • 15.00 цагт Оросын Холбооны Буриад улсын уран бүтээлчийн "Өвгөн тэнгис хоёр" нэг хүний жүжиг,
  • 18.00 цагт жүжигчин Б.Дамдинсүрэн "Бие сэтгэл" нэг хүний жүжгийг тус тус тоглох ажээ.

 

Наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 7-ны 16.00 цагт УДЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ