Бейонсид хайраа илчлэв

img

Дуучин Адель өчигдөр инстаграмдаа Беойнсигийн зурагны дэргэд авахуулсан зургаа нийтлээд “Ямар их хайртайг минь мэдэж байгаа биз” хэмээн бичсэн талаар “TMZ” сайт мэдээлэв. Адель мөн 20 секунд үргэлжлэх бичлэгээ байршуулжээ. Уг бичлэгт дуучин бүсгүй “Чиний сүүлд гаргасан дуу чинь их таалагдаж байгаа. Чиний нөхөр чамайг хуурдаг гэл үү. Би итгэхгүй байна. Тэр бол сайн залуу. Харин чи бол төгс” хэмээн хэлсэн байна.

 

Адель өмнө нь шүтээнтэйгээ хамтран дуулахыг хүсдэг тухайгаа ярьж байжээ. Уг ярилцлагын дараа Бейонси твиттертээ “Хоёулаа хамтран уран бүтээл гаргацгаая” хэмээн жиргэсэн боловч Адель эцсийн мөчид бодлоо өөрчилсөн юм.

 

Энэ тухай Адель “Би тийм гайхалтай бүсгүйтэй хамтран дуулахаас эмээж байна. Бейонси чинь гайхалтай шүү дээ. Би түүний дэргэд зогсоод дуулахаас айж байна” хэмээн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ