Синдигийн атаархдаг бүсгүй

Супермодель Синди Кроуфорд өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан хандивын “Met Gala” арга хэмжээнд оролцсон юм. Тэрбээр улаан хивсний ёслолоор реалити шоуны од, модель Кендал Женнерийн хамтаар алхсан билээ.
Ёслолын дараа Синди инстаграмдаа Кардашианы дүүтэй авахуулсан зургаа нийтлээд “Би 1990-ээд онд түүн шиг харагддаг байсан. Үзэсгэлэнтэй, халуухан бас эрч хүчтэй. Би хүмүүст тийм ч их атаархаж байгаагүй. Харин энэ охины гоо үзэсгэлэнд атаархаж байна. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм” хэмээн бичжээ.
Тэд 30 насны зөрүүтэй билээ. Харин Кендэл инстаграмдаа “Үгүй дээ. Та бол гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр. Би танд хайртай. 50 насандаа ийм гайхалтай харагдана гэдэг гайхамшиг” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ