Б.Болд, Э.Чулуунчимэг нар СТА цолоор шагнуулжээ

Дуучин Б.Болд , Э.Чулуунчимэг нар СоёлынТэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Дуучид шагнал хүртсэний хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах аж.
Залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар дөрөвдүгээр сарын 28-нд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг БСШУ-ны сайдаас гардаж авчээ. Тэд цол хүртсэний хүндэтгэлийн “Хос орчлон” тоглолтыг энэ сарын 9-нд 20.00 цагт “Бөхийн өргөө”-нд тоглох аж.
Эргэн сануулахад дуучид “Илбэе” нэртэй анхны цомгийн баяраа “Нарантуул” олон улсын худалдааны төвд хийж байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ