Жанет Жексон жирэмсэн болжээ

img

Дуучин Жанет Жексон жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ийнхүү 50 насандаа анхны хүүхдээ өлгийдэн авахаар болжээ. Дуучин энэ сарын 16-нд 50 нас хүрнэ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэх байсан аялан тоглолтоо тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм. Мөн саяхан ирэх оныг хүртэл аялан тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдсэн билээ.

 

Хэвлэлүүд дуучныг жирэмсэн болсон эсвэл хорт хавдартай болсон хэмээн таамаглан бичиж байсан. Жанет гурван сартай жирэмсэн хэмээн түүний дотны найз хэлжээ. Тэрбээр “Хос хүүхдээ өлгийдөн авах хүртлээ Канад, Австралийн нэгэнд нь амьдрахаар болсон” гэсэн байна.

 

Дуучин эмэгтэй 2012 онд Катарын тэрбумтан Виссам аль Мана гэгчтэй гэрлэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ