“Монгол аялгуу” Хятадад эгшиглэнэ

img

 

Энэ сарын 9-нд Бээжин хотноо “World Music Series best of Asia” фестиваль болох юм. Тус фестивальд Улсын Филармонийн морин хуурын чуулга оролцож ая эгшгээ өргөхөөр болжээ.

 

 Морин хуурын чуулгын уран бүтээлчид тус фестивальд БНХАУ-ын Бээжин хотын “Сувдан” хэмээх их театрын урилгаар тоглох аж. Тоглолтоор хөгжмийн зохиолч М.Довчин, Н.Жанцанноров, Б.Чинбат нарын “Монгол аялгуу”, “Бурхан Халдун”, “Жингийн цуваа”, “Уужмын зүүд, их хааны аравт” зэрэг бүтээлийг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан удирдан эгшиглүүлэхээр зэхжээ. Мөн уртын дуучин Б.Мөнхбаатар “Ай Нанаа”, “Хөх торгон цамц”,”Тунгалаг тамир” уртын дууг дуулж сонирхуулах юм байна. Хөөмийч Н.Ашит, ятгач О.Мөнхтогтох нар болон ятга, морин хуурын дөрвөл хөгжимчид ая эгшгээ өргөх юм байна.

 

Тус чуулгынхан өмнө нь “Сувдан” театрт 2008 онд БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа үүссэний 59 жилийн ойгоор тоглож байсан. Энэ удаа тус театрын албан ёсны урилгаар хоёр дахь удаагаа тоглохоор болжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ