“Ромео Жульетта”-г гурван удаа тоглоно

img

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох драмын театрын шилдгийг шалгаруулдхаг “Гэгээн муза 2016” наадам энэ сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус наадамд УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэчлэн найруулсан “Ромео Жульетта” жүжиг нэр дэвшиж буй.

 

Тодруулбал, У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр

  •  Шилдэг эрэгтэй дүр номинацид УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр,
  •  Шилдэг эмэгтэй дүрээр жүжигчин О.Дөлгөөн,
  • Шилдэг найруулагч номинацид Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар,
  • Шилдэг туслах дүрээр /Лоранци лам/ СТА Э.Болд-Эрдэнэ,
  • МУГЖ Оюундарь /Өрлөг эх/ нар нэр дэвшиж буй юм.

 

“Ромео Жульетта” жүжгийг “Гэгээн муза” наадмын хүрээнд энэ сарын 6-нд 17.30 цагт, энэ сарын 15-нд 17.00 цагт тус тус дахин тоглохоор болжээ. Мөн “Урлагийнхан хорт хавдрын эсрэг хамтдаа” аяны хүрээнд энэ сарын 14-нд 18.00 цагт тоглох юм байна.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ