Г.Номуун шилдэг эмэгтэй жүжигчин болов

img

 

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам “Нэг хүний жүжгийн төрөл”-өөр үргэлжилж байна.

Нэг хүний жүжгийн төрөл”-д, “Хатагтай Капульетта”, “Хүүхэлдэйн өчил”, “Эр өндөг”, “Бие сэтгэл”, “Өвгөн тэнгис хоёр”, “Эдит Пиаф”, “God Kirilov”, “Novechento”, “From front and from behind” зэрэг жүжиг нэр дэвшиж буй.

 

Шилдэг жүжгийн зохиолчийн номинацид:

“Бие сэтгэл” жүжгээр Д.Дамдинсүрэн
“Эр өндөг” жүжгээр  П.Батхуяг нар нэр дэвшлээ. Үүнээс зохиолч П.Батхуяг “Шилдэг жүжгийн зохиолч болов.

Тэрбээр “Жүжгийн зохиолчийн хувьд би залуу зохиолч. Гэхдээ утга зохиолын найзууд минь намайг Моно Батхуяг гэдэг. Өнөөдөр өндгийг бид гаднаас нь хараад эр, эмийг нь мэддэггүй. Үүний адил өнөөдөр хүмүүс бид хэн хэнээсээ дотоод бодлоо нуудаг болж гэдэг санааг хөндсөн” хэмээв.

Шилдэг тайзны зураач номинацид:

“Бие сэтгэл” жүжгээр Т.Аянга
“Эр өндөг” жүжгээр Б.Бат-Өлзий
“Өмнө ба хойно” жүжгээр Андрейш Кемпский нар нэр дэвшив. Үүнээс “Эр өндөг” жүжгийн тайзны зураач Б.Бат-Өлзий шалгарлаа.  

 Тэрбээр “Би энэхүү наадамд шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач гэсэн хоёр төрлөөр нэр дэвшиж нэгэнд нь ялалт байгууллаа. Моно жүжгийн төрөлд хоёр дахь удаагаа өрсөлдөж муза хүртсэндээ баяртай байна. Нэг хүний жүжиг гэдэг бол тайз чимэглэл гэхээсээ илүүтэй жүжигчнээр хүний дотоод сэтгэлийн нарийн зүйлсийг хөндөж байдгаараа онцлогтой юм. Тайзан дээр ганц сандал байсан ч тэр нь үзэгдэл болж чаддагаараа онцлогтой” хэмээв.

Харин нэг хүний жүжгийн төрлийн шилдэг найруулагчаар “Өвгөн тэнгис хоёр” жүжгийн найруулагч ОХУ-ын Буриад Улсын Олег Юмов тодров.

 

Шилдэг эрэгтэй жүжигчин номинацид:

-  “Эр өндөг” жүжгээр Г.Алтангэрэл

-  “Бие сэтгэл” жүжгээр Д.Дамдинсүрэн

- “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр  Баста Цыденов                                            

- “Новоченто” жүжгээр  Vladimir Zhukov                                            

- “Өмнө ба хойно” жүжгээр  Matevsz Nowak                                              

- Кирилов бурхан” жүжгээр Dimitris Tsiamis нэр дэвшиж Баста Цыденов   “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр шалгарлаа.

Шилдэг эмэгтэй жүжигчин номинацид:

    - “Хатагтай Капульетта” жүжгээр Г.Номуун

  - Б. Одгэрэл “Хүүхэлдэйн өчил” жүжгээр

  - “Эдип Пиаф” жүжгээр     Anastasia Weinmar нар нэр дэвшив. Үүнээс Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин Г.Номун “Хатагтай Капульетта” жүжгээр шилдгээр шалгарлаа. Тэрбээр “Хамгийн түрүүнд намайг төрүүлсэн ээждээ маш их баярлалаа. СУИС-т намайг жүжигчний мэргэжилд хүлээн авасан Дэмидбаатар, Чаминчулуун багшдаа баярлалаа. "Хатагтай Капулетта" жүжигт хамтарч ажилласан Ж.Оюундарь эгчдээ, хайртай ханьдаа баярлалаа. УДЭТ-ийн нийт хамт олондоо маш их хайртай шүү, маш их баярлалаа. Намайг энд зогсох боломжийг олгосон "Гэгээн муза" академийнхандаа маш их баярлалаа" хэмээв.

Ийнхүү “Нэг хүний жүжгийн төрөл”-ийн шилдгүүдийг шалгарууллаа.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

duu:
hudla inesen zavhai har huhen bsin nuhurtei bolsin ahda
2016-05-08