О.Дөлгөөн Б.Шинэбаяр нар шилдгээр шалгарлаа

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам “Драмын жүжгийн төрөл”-өөр үргэлжилж байна. Энэхүү төрлийн шилдгүүдийг шалгаруулснаар наадам өндөрлөх юм.
Тус төрөлд УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг, ОХУ-ын Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг, Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжгийн уран бүтээлчид тус тус нэр дэвшиж байна.
Шилдэг эмэгтэй туслах дүр номинацид:
“Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Ж.Оюундарь
ОХУ-ын Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр жүжигчин Дарима Тулохонова нэр дэвшсэн. Үүнээс МУГЖ Ж. Оюундарь шилдэг эмэгтэй туслах дүрээр шалгарч, “Гэгээн муза” хүртлээ.
Шилдэг эрэгтэй туслах дүр номинацид:
- “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ
- “Ромео Жульетта” жүжгийн Меркуциогийн дүрээр жүжигчин Э.Тодгэрэл
- ОХУ-ын Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” жүжгийн Капульеттын дүрээр Цынге Ломбоевын нар тус тус нэр дэвшлээ.
Үүнээс МУСТА, Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдгээр шалгарав. Тэрбээр 13 удаа нэр дэвшиж, тав дахь цомоо хүртэж буй нь энэ ажээ.
Шилдэг эмэгтэй гол дүр номинацид:
- “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн
- ОХУ-ын Буриад Улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр Ольга Ранжилова
- “Хайрыг хайрла”жүжгийн Туулын дүрээр жүжигчин Ц.Отгонбаяр нар нэр дэвшлээ.
Үүнээс УДЭТ-ын жүжигчин О.Дөлгөөн шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч муза хүртлээ. Тэрбээр “Найруулагч Н.Наранбаатар, багш Н.Ганхуяг, мөн ээждээ, арыг минь дааж байдаг ханьдаа маш их баярлалаа. Би мэргэжлээ зөв сонгосон гэж боддог хэмээв.
Шилдэг эрэгтэй гол дүр номинацид:
- “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр
- ОХУ-ын Буриад Улсын Драмын Театрын бүтээл “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр жүжигчин Зорикто Цыбендоржиев нар нэр дэвшиж УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр шилдгээр шалгарав.
Тэрбээр "Хамгийн түрүүнд Би цэнхэр дэлгэцээ үзэж суугаа ижий аав хоёртоо маш их баярлалаа. СУИС-ийн багш Дэмидбаатар, Чаминчулуун багшдаа баярлалаа. Надад итгэл хүлээлгэж өгсөн найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартаа баярлалаа. Гэгээн муза академийнхандаа маш их баярлалаа. Энэ шагнал маань намайг цаашдаа өшөө илүү уран бүтээл хийгээрэй гэсэн урам өгч байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Ийнхүү “Гэгээн муза 2016” наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ