Засгийн газрын хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдаан даваа гаригийн 16.00 цагт зарлагджээ. Түүгээр нийт 15 асуудал хэлэлцэж, таван асуудлаар мэдээлэл сонсох юм байна. Үүнд хэд, хэдэн хуулийн төсөл багтаж байна. Тухайлбал, Санхүүгийн түрээсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Болор хэлэлцүүлэх бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачилсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газар санал дүгнэлтээ өгөх аж.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав оруулах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ