Дарханы АН-ынхан даргаа огцрохыг шаардаж эхэлжээ

img

"Монгол хүн-2020" хөтөлбөрөө барьж, фракцигүй улс төрөөр сонгуульд оролцохоо мэдэгдсэн АН-ынхан дотооддоо ойлголцолд хүрээгүй гэдгээ удаа дараа харуулах болов. Жирийн гишүүдийнхээ үгийг юман чинээ үл тоох болсон намынхаа удирдлагуудад АН-ын жирийн гишүүд олон янзаар эсэргүүцлээ илэрхийлсэн ч үл тоох нь харамсалтай. Гэвч тэд тун удахгүй сонгууль болно гэдгийг мартаагүй л баймаар. 

 

 

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахаар Ардчилсан намын төв байр болон Барилгачдын талбайд гэр барьж, өлсгөлөн зарлан улс төрийн тэмцэл  хийгээд долоо хонож байна. Гишүүд Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулах үндэслэлээ тун товч тодорхой гаргажээ. 

 

Тодруулбал, Ардчилсан намын дарга З.Энхболд нь улс төрийн намын тухай хуулийн 11.1  зүйл, 21.2 зүйл болон Ардчилсан намын хяналтын хорооны 2013.11.18 өдрийн 02 тогтоол, 2014 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 03 тогтоол, дотоод сонгуулийн хорооны 2015 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 08 тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж дүрмийн бус дарга, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашид  Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг Н.Мөнхдаш төлөөлж төрийн сонгуульд орно гэж итгэмжлэл олгосон нь огцрох үндэслэл болно гэж үзсэн байна. 

 

Мөн 2004-2012 оны бүх шатны сонгуулиудад намаа ялагдуулж, 2007 оноос анхан шатны үүрүүдэд нэг ч удаа шударга сонгууль явуулаагүй, дотоод ардчилалгүй, намаа хоёр хувааж , гурван тамгатай, хоёр намын байртай болгосон дүрмийн бус намын хороо болон түүний дарга гэх Н.Мөнхдашийг “Эрх чөлөөний одон”-оор шагнасан нь мөн л огцрох үндэслэл болно гэж үзсэн аж. 

 

 

Нөгөө талаар Дархан сумын Ардчилсан намын дарга О.Баярсайханы шүдийг цөм цохиж 4.1 жил эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр салаавч гаргаж хараал хэлж ёс зүйгүй авирласан Н.Мөнхдашийн нэрийг дэд сайдад дэвшүүлж байсан нь, дүрмийн бус даргатай, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай намын хороогоор Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний сонгуулийг явуулж УИХ даргын Эдийн засгийн зөвлөх н.Лхагвасүрэн тэргүүтэй Дарханы бус “Шонхор” фракцийн дөрвөн хүнийг ҮЗХ гишүүнээр сонгогдсон мэтээр ҮЗХ хуралд танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно гэж үзсэн байна. 

 

Өмнө хэлсэнчлэн АН-ын дарга З.Энхболд та фракцигүй АН-ын даргын хувьд хууль бус итгэмжлэлээ хүчингүй болгох, Хууль бус ҮЗХ ны сонгуулийг хүчингүй болгох, Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн ардчилсан намын маргаантай асуудлыг шийдвэрлэхийг шаардаж тэд улс төрийн тэмцэл хийсэн ч тусыг эс олсон бололтой.

 

Үндсэн дүрэм болон хуулийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд З.Энхболд таныг Ардчилсан намыг удирдах чадваргүй  гэж үзэж огцрохыг шаардаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Харин тиймээ. Дархан АН хан толгой нь эргэсэн учраа олоогүй би үзэлтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг бололтой.
2016-05-09
зочин:
З.Энхболд төрийн Сайдад Цагаан шонхорын Энхтайван, Дарханы Мөнхдаш гээд л эрүүгийн нөхдийг нээрээ дэвшүүлсэн юм бил ээ ш дээ, Монголын төрийг З.Энхболд шоронтой андуурсан юм болов уу
2016-05-09
Зочин:
Enhbold oo chi ene jiriin gishuudiinhee ugiig sonsooch.Ta nar ch gishuud,demjigchidiinhee itgeliig ch mun ih aldaj bna daa
2016-05-09
zochin:
Darhanii AN gej tolgoi ni olgoi bolson nuhduud bololtoi
2016-05-08
Зочин:
АН гэж ямар нам байгаа юм. Тэр дууссан байхаа.
2016-05-08
medehgui:
Tiim amarhan zailahgui baih oo Yadaj ulaanburhan ch bolov tuschihval ichir baij medeh
2016-05-08
Yag zov:
Bier gesen baidaltai savval hiivel hederlj,hun doromjilj, mikropon haasan, amitan bas ingeed zogsohgui ee huuliig guuli bolgono oo .Turgehen shig tsaash haruulchih yumsan daa
2016-05-08
Батэрдэнэ:
Энэ шантаажчид сонгууль болгоны өмнө ингэж балайтаж байх юм. Өнгөрсөн сонгуулийн өмнө ингэж балайтаж байгаад Дарханаас АН-ын гишүүн гаргаагүй. Энэ бхлай нарын үгээр огцорч байдаг намын дарга ч гэж юу байдаг юм.
2016-05-08
Зочин:
Харин тиймээ. Дархан АН хан толгой нь эргэсэн учраа олоогүй би үзэлтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг бололтой.
Зочин:
Улс орны улс төр, эдийн засаг, тэр ч бүү хэл улс төрийн намын бүхийл нэр хүндийг унагаж шавар шавхайтай хутгасан, Үндсэн хуулиас эхлээд бүхийл хууль дүрмийг гишигчин талхалсан, хий хоосон пээдгэр зангаас цаашгүй Зандаахүүгийн Энхболд гэгчийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй.
2016-05-08
Yag zov:
Bier gesen baidaltai savval hiivel hederlj,hun doromjilj, mikropon haasan, amitan bas ingeed zogsohgui ee huuliig guuli bolgono oo .Turgehen shig tsaash haruulchih yumsan daa
уншигч:
Энэ хэнэггүй хэдэр ёдор Энхболд огцрох нь зөв шүүдээ
2016-05-08
medehgui:
Tiim amarhan zailahgui baih oo Yadaj ulaanburhan ch bolov tuschihval ichir baij medeh