Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг 13 дахь удаагийн “Гэгээн муза 2016” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 7-нд Улсын Драмын Эрдмийн Театрт болж өндөрлөсөн. Наадмын “Хүүхдийн жүжгийн төрөл”-д Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг” жүжиг хоёр муза хүртэв.
Тус төрөлд Орхон аймгийн “Хөгжимт залуучууд театр”-ын Петр Пен ба далайн дээрэмчид” жүжиг, Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг” жүжиг, Улсын хүүхэлдэйн театрын “Мял богдын намтар” жүжгийн уран бүтээлчид тус тус нэр дэвшив.
Шилдэг эмэгтэй гол дүр номинацид:
Шилдэг найруулагч номинацид:
Шилдэг эрэгтэй туслах дүр номинацид:
Тэрбээр “Би их азтай хүн. Монгол Улсын хөдөө орон нутгийн хамгийн том театрт ажиллаж явдагтаа би маш их баярладаг. Энэ алтан тайзнаа зогсож, алтан цомыг атгаж, алтан хүмүүст, алтан үгийг сонордуулах боломжийг олгосон “Гэгээн муза” академид баярлалаа. Мөн соёл урлагийн салбарт төгс гэгээрлийг олгосон С.Сугар багшдаа талархаж байна” хэмээв.
Шилдэг эмэгтэй туслах дүр номинацид:
Шилдэг тайзны зураач номинацид:
Үргэлжлүүлэн “Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-ийн шилдгийг шалгарууллаа. Тус төрөлд
- Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд” жүжиг
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшив. Үүнээс “Одны хүүхдүүд” жүжгийн уран бүтээлчид алтан цомын эзэн боллоо.
Ийнхүү “Гэгээн муза” наадмын 13 дахь удаагийн “Хүүхдийн жүжгийн төрөл”-ийн болон “Хүүхэд оролцсонн бүтээлийн төрөл”-ийн шилдгүүд тодров.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |