Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг МАН хадагтай угтав

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж, МАН-д орсон. Тэд хэлэх үг, хийх үйлдлээ хүнээр заалгадаггүй улстөрчид хэмээн "том" мэдэгдэл хийж, МАХН-аас татгалзсан юм.
Ийн гишүүнчлэлээ сэргээсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг МАН-ынхан бүлгийн хурал дээрээ хадагтай угтжээ. МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар тэднийг хадаг, мөнгөн аягатай угтаж, бүлэгтээ орууллаа.
Энэ хоёр нэмэгдсэнээр УИХ дахь МАН-ын бүлэг 30 гишүүнтэй болж буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ