Аймгууд хоёр мандаттай болох ёстой

img

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-УИХ дахь МАН-ын бүлэг 30 гишүүнтэй болсон байгаа. Энэ долоо хоногт хоёр гишүүнээр нэмэгдсэн. Ч.Улаан, Д.Тэрбишдагва гишүүн хоёр бүлгийнхээ хуралд оролцсон. Бүлгийн хурлаар 4 асуудал хэлэлцсэн. Сонгуулийн тойрог, мандат, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хууль, Сонгуулийн хуульд сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, газар нутгийн байршил гэсэн 3 хүчин зүйлийг харгалзан тогтоох ёстой. Энэ үүднээс бид жагсаалтын 28-ыг хуваарилахдаа хөдөөд 20, хотод 8 байх ёстой гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь эрх баригч намынхан хатуу шаардлага тавьж байна. Гэхдээ тодорхой хэмжэээгээр буулт хийж болох ч хөдөөгийн 1 мандаттай аймгууд 2  мандаттай болох ёстой. Энэ зарчмын шаардлагыг баримтална. Энэ үүднээсээ хөдөөд 16, хотод 8 мандат хуваарилж болно гэлээ.

 

Мөн Татварын тухай,  прокурорын байгууллагатай холбоотой хууль тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэсэн байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ulaan gej gazar uhaj hulgai hiij bayjsan amitan odoo svhbaatart 10 ner debshig blaa garahgvi gazar uhsan hvn oodoldooggvi yum end tend ni edgehgvi yr garch vhdeg yum za bas enhbayriin hor naalttai bii bayartai ene shorgoolj
2016-05-10
1111:
Хөдөө нутаг дэвсгэр томтой 2 мандттай байх нь зөв.Бүгд хотод суучхаад хөдөөгийн ард түмнээсээ АН ичсээр байх бололтой
2016-05-09
Зочин:
Ёстой гэнээ хэхэ хэний зохиолын ёс вэ тэр чинь
2016-05-09
Зочин:
Sukhbaatar aimag neg mandattai
2016-05-09
иргэн:
Хотоос их айх юмаа даа энэ МАН. Хөдөө хүн багатай газар хор найруулахад амар байдаг бололтой
2016-05-09