Гишүүдэд хууль хэлэлцэх бус тойрог хуваах нь чухал болжээ

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, хууль сахиулах болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын гишүүд байнгын хорооны хуралд суухгүй байгаагаас ирц бүрдэхгүй байна. Чуулганы хуралдаанд ирцээр бойкот хийдэг байсан МАН-ынхан сүүлийн өдрүүдэд хувийн ажлаа л ордонд амжуулдаг болсон талаар сэм яриа байна.

 

Төрийн ордонд гишүүд тойргоо хуваах, тойрог олж авахаар өрөө хэсч яриа хөөрөө хийхээс өөр ажилгүй болжээ. Тэдний хувьд хууль хэлэлцэхээс тойрог хуваах нь чухал байгаа бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ