С.Жавхлан АН-д элсч, Увсад нэр дэвших үү


Тойргоо жижиглэж, мандатаа хувааж авах тохироог хөшигний цаана хэдийнэ хийж орхисон МАН, АН хэнийг хаашаа явуулах, хэнд итгэл үзүүлж намдаа элсүүлэх вэ гэдгээ ярилцаж буй. Тухайлбал, Сэлэнгэ аймаг гурван мандаттай болсон тохиолдолд АН-ынхан аварга Г.Эрхэмбаярыг явуулах тохироо ил далд хийгдэж буй. Гэвч аварга саналыг нь хүлээж авч, сонгуульд оролцох эсэхийг хэлэхэд эрт байгаа билээ. Тэгвэл дараагийн нэг сонирхолтой өрсөлдөгч мөн л АН-аас тодрох бололтой.
АН-ын дарга Увс аймагт чамгүй нэр хүндтэй МУГЖ С.Жавхланг намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэх болсон тухай яриа саарал ордоноос дуулдах болов. Төрсөн нутагтаа нэг удаа очиж өвдөг шороодсон гавьяатын хувьд өнгөрсөн хугацаанд чамгүй нэр хүндийг олж, олон ч сайн үйл хийсэн. Тиймдээ ч АН-ын нэрийг бариад очвол нутгийн зон олон арай өөрөөр хүлээж авах болов уу хэмээн сэтгэсэн нь энэ болов уу. АН угаасаа Увс аймагт хөл муутай. Өдгөө Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Нямхүү өнгөрсөн сонгуулиар Увсад очсон ч өвдөг шороодсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ