Д.Сосорбарамыг Японы сониноос шагнана

Япон Улсын “Никкэй” сонины газраас “Nikkei Asia Prize”шагналыг Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан зүтгэлтэнд өгдөг. Энэ жил 21 дэх удаагаа олгох тус шагналыг МУГЖ Д.Сосорбарамд гардуулахаар шийдвэрлэжээ.
Тус сонины албанаас жил бүр Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан эдийн засаг, бизнесийн инноваци, шинжлэх ухаан, технологи, соёл, нийгмийн салбарын тус бүр 1 зүтгэлтэнд эл шагналыг олгодог байна. Энэ онд соёлын салбарын шилдгийн шагналыг Монгол Улсын иргэнд анх удаа олгож буй аж.
Шагнал гардуулах ёслол энэ сарын 29-ний өдөр Токио хотноо болох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ