Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулсан. Ажлын туршлага, иргэдэд нэр хүндтэй зэргийг үндэслэн 45 нэр дэвшигчийг тодруулсан. Тэдний нэг нь “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар аж. Тэрбээр МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгаас батламжаа авсан байна.
Оюун ухааны спортыг эх орондоо дэлгэрүүлж буй Х.Хатанбаатар улс төрийн сонирхлоо нийслэлийн парламентаас эхлүүлэхээр болжээ.
В.Бат
Уншиж байна |