Зодог тайлаад тэр дансыг мартсан

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансыг ил болгосон Панамын баримтуудыг олон нийтэд ил болгосон билээ. Түүн дотор Кёкүшюзан Д.Батбаярыг оффшор бүсэд данстай хэмээн мэдээлсэн байлаа. Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяраас тодруулсан юм.

 

-Таныг оффшор  данстай гэж зарлалаа. Энэ талаар тайлбар хийхгүй юу? 

 

-Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа. Тэнд амьдарч байсан учраас дөрөв, таван данс нээлгэчихсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй байсан. Одоо бол мөнгө байхгүй, хоосон. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй.

 

-Гадаадын компаниудтай хамтардаг уу?

 

-Гадаадын оронд ганц, хоёр компанитай хамтардаг. Монголдоо 20-иод компанитай хамтарч ажилладаг. Гэхдээ нэг их үйл ажиллагааг явуулдаггүй.

 

-Улс төрийн албан тушаалтай байхдаа тэр дансыг ашигладаг байсан уу?

 

-Улс төрийн албан тушаалтай байхдаа тэр дансыг ашиглаагүй. Зодог тайлаад л тэр дансыг мартсан. Карт нь ч хаана байгаа юм, мэдэхгүй.

 

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт тухайн үед мэдүүлж байсан уу?

 

-Гадаадад мөнгөтэй юу гэж асууж байхад мөнгө байхгүй байсан юм чинь байхгүй гээд мэдүүлж байсан. Дансны хувьд цаанаасаа хаагаагүй бол байгаа л байх. Харин тэр гадаадын оффшор данс бол байхгүй. Ямар нэгэн зорилгоор, бодлогоор ингэж байгааг мэдэхгүй байна

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ тэнэгүүд татвараас нууж, булхайтай мөнгөө хадгалж байсны илрэл. Мартаад байхдаа яахав дээ
2016-05-11
Зочин:
сая доллар байсийн гэхдээ картыг нь олохгүй байгаа юм гэчих л дэ хэхэ
2016-05-11
монгол:
махан толгойтой юмчин даис битгий хэл Баясгалангаа мартаад гадуур хонох дуртай тэнэгдээ
2016-05-10
zochin:
mungugyi ashigladaggui dansiig martanshdee ashigladaggui kartaa martaaad xugatsaa ni ungursun baidag bitgii surjigne
2016-05-10
Зочин:
Эд нар дансаа мартаад л ... Мань мэт нь байгаа дансаа сэгсрээд л.... Ялгаатай байгаан шүү
2016-05-10
МОНГОЛ:
БҮГДЭЭРЭЭ Л МӨНГӨӨ МАРТЧДАГ ГЭНЭ ДЭЭ
2016-05-10
Zochin:
Edgeer humuus dandaa dansaa martahiin. Ih sonin
2016-05-10
Зочин:
ЕР НЬ ХУУЛЬ БАТЛАХ ГАНЦХАН ҮНДСЭН ҮҮРЭГТЭЙ ИХ ХУРАЛД СПОРТ УРЛАГИЙН ХҮМҮҮС ЮУГАА ХИЙНЭЭ. ИХ ХУРАЛД ЧИНЬ НИЙГМИЙН АМЬДРАЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ БАТАЛЧИХСАН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ ХҮМҮҮС Л СОНГОГДОЖ АЖЛАА ХИЙХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ЗАСГИЙН ГАЗАР ДАВХАР ДЭЭЛЭЭ БҮТЭН ТАЙЛЖ БАЙЖ Л МОНГОЛ ХӨГЖЛИЙНХӨӨ ЗАМД ОРНО
2016-05-10
irgen:
Ene pizdaag mongolyn ard tumen 2008 ond songood gishuun bolgoson ter ued hulgailsan mungu ni baidag,tuunes ene bid 2 yapanaas yaj mungu hulgailj dans neehev
2016-05-10
Зочин:
ТЭР ДАНСААР ОРЖ ГАРСАН ХУУЛГЫ НЬ ҮЗ АТГ
2016-05-10
Зочин:
Жаахан ч гэсэн хүн ёс, жудаг гэж алга уу
2016-05-10
Зочин:
сонин л юм энэ нөхөр чинь аль 2006 онд зодог тайлаа биз дээ. Гэтэл дансд нь 2008 онд нээгдсэн гээд байдаг???
2016-05-10
зочин:
Монголын хууль хяналтынхан энэ мэдээлэлд яаж хандан нь тодорхой шүү дээ. Албан ёсоор нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болголоо л гэнэ биз. Хаа байсан тэр хол газар байгаа юмыг юугаар батлах вэ дээ. Гэхдээ энэ мэдээлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд зарим улсын төрийн эрхмүүд суудлаасаа бууж байгаа биз дээ. Харин Монголд бол энэ мэдээлэл хүчингүй эд. Б.Чулуудай сураагүй юм биш бас Үүл аав нь байгаа юм чинь үнсэн хөх царайлаад, чулуу шиг тас гүрийгээд л өнгөрөх байх. Харин Баярцогт Хятадын иргэн бол манайхан шүүж чадахгүй шүү дээ, хятадууд нь л шүүх байлгүй дээ Гэхдээ Баярцогтод айх юм алгаа, Баяад давуу талууд байнаа. 1-рт тэр хятадын иргэн учир Монголд шүүгдэхгүй. 2-рт хятадад офшорын тухай бичих битгий хэл ярихыгч хориглосон гэсэн, тэгэхээр баярцогт хятадад ч шүүгдэхгүй гэсэн үг биз дээ. За тэгээд бас өөр ямарч улсын харьяалалтай юм билээ. За Баяа бөх ч яахав
2016-05-10