Нийслэлийн МАН-ын хороо оюунлаг залуусаар багаа бүрдүүлжээ

img

Нийслэлийн МАН өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, НИТХ-д нэр дэвших 45 хүний нэрийг тодорхой болголоо. Сонгуулийн хуулиас жагсаалтаар нэр дэвших зохицуулалтыг хассаны дараагаар намдаа мөнгө хандивласан гишүүд нь намын хурал дээрээ эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол зарим намд гарсан. Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн МАН-ын хурал харьцангуй эв нэгдэлтэй үргэлжилж, ирэх сонгуульд ялна гэсэн итгэлтэй тарцгаасан байна.

 

 

Намын хорооны дарга Ц.Сандуйг НИТХ-ын сонгуульд намын штабаа ахалж оролцохыг намын хамт олон нь дэмжсэн байна. Тэрбээр энэ удаа нийслэлийн хувь заяаг хэрхэн шийдэх вэ гэсэн толгойны өвчин болсон хямралын шинжтэй олон асуудалд оюунлаг залуусын хүч чадавхийг дайчлахаар шийдсэн байна. Ялангуяа, тухайн салбартаа амжилт гаргасан, бодитой үйлс хийж баялаг бүтээсэн залуусын армиар эгнээгээ тэлж энэ удаад НИТХ-д сонгуульд оролцохоор болжээ.

 

Хамгийн гол нь НИТХ-ын сонгуульд намын штабаа ахлан оролцож буй Ц.Сандуй нь өнгөрсөн хугацаанд байгууллага толгойлсон сайн менежер гэдгээ харуулсан. Ялагдсан намыг удирдаж хүнд байдлаас гаргасан төдийгүй түүнийг олон нийт хүмүүжил боловсролтой, чансаатай оюунлаг залуусын нэг гэж үздэг учраас намын хамт олон нь дэмсэн гэж үзэж байгаа төдийгүй тэрбээр ийнхүү оюунлаг залуусаар багаа ч бүрдүүлж чаджээ.

 

 

 

Тухайлбал, тус намаас нийслэлд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Токиогийн технологийн их сургуулийг төгсөгч, доктор Ц.Байгалмаа, “Торгоны зам” сан, Монгол АйДи Групп” ХХК-ийн ерөнхий захирал М.Халиунбат, Монголын хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Арилдийпүрэв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга асан С.Мөнхчулуун, Багануур дүүргийн засаг дарга асан Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан, НИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ж.Батбаясгалан нарын мундаг залуус нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцохоор сэтгэл шулуудаж нийслэлийн иргэдийнхээ үзэл бодлыг төрийн түвшинд гаргаж ирэхээр бусад намын нэр дэвшигчтэй хүчээ үзэхээр болсон байна.

 

 

Эдгээрээс гадна тус намынхан сонголтыг эн тэнцүү хийсэн  төдийгүй насны хязгаар дээрээ ч онцгой анхаарчээ. Тухайлбал, эрэгтэй 80, эмэгтэй 20 хувь байгаа бол 33-40 насныхан 48.9, харин 40-50 насныхан 42.2, 50-иас дээш насныхан 8.9 хувьтай байгаа юм. Мөн дүүргийн намын хорооны дарга тав, дэд дарга дөрөв, Намын анхан шатны байгууллагын дарга 12, НИТХ-ын төлөөлөгч зургаа, дүүргийн ИТХ-ын төлөөлөлгч 11 хүнийг тус бүр нэр дэвшүүлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batuulee:
Chuluudain dansiig ANiihan burduulj boon mongo оффшор hadgalj bsan ni ilerlee
2016-05-14
цолмон:
дэлхийг сөнөөдөг оюунгэрлийн хүү Б. Цолмон гэж ТБД бөгсийг долоогч нэг гар МАН-д хэзээ ороо бэ
2016-05-12
ашиг харж нам нам дамжигч:
орифлимийн Оюунгэрлийн хүү энд юу хийж явана бэ МАХН-д орж байдаг юмыг нь түүж хуу хамсан Одоо МАН-д очиж бас юмыг нь хамах нь дээ ээж шигээ бас нэг луйварчин шүү
2016-05-12
Mg:
Амжилт хүсье. Та нар чадна.
2016-05-11
Зочин:
Жинхэн учираа мэдэхгуй балайгууд улс болж тоголхоно
2016-05-11
Б.Чулуудай намыхааан:
нийслэлийн Ардчилсан намын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ Б.Чулуудай дансыг нээхэдэд гар бие оролцсон байгаа да “ичсэн хүн хүн ална” гэгчээр тарьсан балгийнхаа ачаар та нарт сонгогчид ахиж хууртахгүй байлгүй.
2016-05-11
Ичээчээ АНыхан:
нийслэлийн Ардчилсан намын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ зөвхөн Чулуудайг “аврах” ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж эхэлсэн гэнэ ичмээр юм. элэг тинь гэж. Гэвч хаашаа ч зайлахгүйгээр оффшор данстангуудаа
2016-05-11
batuulee:
захиалгат commentee bolitsgoo
2016-05-11
batuulee:
захиалгат commentee bolitsgoo
2016-05-11
Батэрдэнэ:
Ирээдүйн авилгачид, алуурчид байна даа. Ийм бацаануудаар тоглуулахгүй шүү!
2016-05-11
зочин:
ихэнх нь хэрэг алга.
2016-05-11
Зочин:
Ирээдүйн алуурчид байнадаа
2016-05-11
Зочин:
25 ЖИЛ СҮГСЭЛЗСЭН ТЭНЭГ ЗАЛУУЧУУДААР УДИРДУУЛЖ УЛСАА САМАРЧ ОРХИЛОО ОДОО Л ДАХИАД БИШ ШҮҮ
2016-05-11
hurdan bayjihiin Moroodoluud..:
Hurdan darga bolj HOR Nairyylj Bayjih Boon Moroodoluud...KKK.Odoo Nam Ylna geed l Humuusees Baahan mongo Neheed l...Abc ognoo
2016-05-11
Зочин:
тэгээд л сонгогдоод гарнаа
2016-05-11
Dorjo:
Dotooddoo huviin surguuli-n baklavar tugssun 1 zaluu bna, suidtei amjilt gargaagui ene hun oyunlagt oroh u?
2016-05-10
Зочин:
ха ха ха
2016-05-10
Сэтгүүлч Б:
МАН “гишүүн төв”-тэй нам болох эрхэм зорилго гэж урдаа барин баячууд эрх мэдэлтнүүлийн хүүхэд ах дүүсээр ингэж багаа бүрдүүлэх н ямар учиртай вэ? Монголын жинхэнэ авилгагч этгээдүүд н уг намд байдаг ба үүнийгээ өмөөрөн хамгаалах н өрөвдөлтэй юм.
2016-05-10
Сэтгүүлч Б:
МАН “гишүүн төв”-тэй нам болох эрхэм зорилго гэж урдаа барин баячууд эрх мэдэлтнүүлийн хүүхэд ах дүүсээр ингэж багаа бүрдүүлэх н ямар учиртай вэ? Монголын жинхэнэ авилгагч этгээдүүд н уг намд байдаг ба үүнийгээ өмөөрөн хамгаалах н өрөвдөлтэй юм.
2016-05-10
Балт:
Битгии хуц та гарт хамаагүй өөрсдөө бөөстэй гөлөгнүүд байж
2016-05-10
Зочин:
МУНДАГ БАЙЖ ХАРАГДААЧ ХАМГИЙН ХОГИЙН ХУЛГАЙЧ НАР БАЙНА
2016-05-10
Зочин:
Бүгдээрээ л суга цавины бөөснүүд байна.
2016-05-10