З.Энхболдыг огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

img

 

Дархан-Уул аймгийн АН хоёр дарга, хоёр тамгатай болчихоод байгаа гэнэ. Аймгийн намын гишүүдийн хэлж буйгаар дүрмийн дагуу сонгогдсон дарга нь Г.Баянмөнх аж. Гэтэл Н.Мөнхдаш гэгч сумын намын даргаа эзгүйд хурал зарлан дотоод сонгууль явуулж өөрийгөө даргаар өргөмжилжээ. Тэгэхдээ хуурамч тамга хийлгэж авсан гэнэ. Тиймээс намын гишүүд 2016 оны УИХ-ын сонгууль болох гэж байгаа эгзэгтэй үед хууль ёсны ганц дарга, хүчин төгөлдөр тамга тэмдэгтэйгээр сонгуульд оролцохын тулд сар гаруйн өмнөөс тэмцэж эхэлжээ. Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдийг  төлөөлж хотод ирсэн 10 гаруй хүн намынхаа төв байранд суулт хийж эсэргүүцэл үзүүлээд удаж байна. Мөн Барилгачдын талбай дээр ч гэр барьж жагссан удаатай. Гэвч энэ хугацаанд АН-ын дарга, З.Энхболд байтугай намын генсек ийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас эхлээд удирдлагуудаас хэн нь ч тоож уулзаагүй гэнэ. Аргаа барсан гишүүд намын төв байрандаа хөнжил, гудсаа авчран газраар зулж өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэд намын дарга З.Энхболдыг хууль бус шийдвэрээ эргэн хартал нь тэмцэнэ, өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ хэлж байна. Аймгийн АН-ын гишүүн Д.Оюунчимэг “Тамгыг намаас зөвшөөрөл авч байж хийх ёстой байтал дураараа тамга хийлгэсэн. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг томилсон. З.Энхболдод орон нутгийн намын даргыг томилох эрх байхгүй байхад дүрмийн бус, хууль бус тамгатай даргад тодорхойлолт өгсөн байна лээ. Аймгийн намыг олон жил ах дүүгээрээ ээлжлэн удирдаж байгаа. Бүх намын гишүүдийн саналаар Их хурал хуралдаж байж намын даргаа сонгох байтал З.Энхболд дүрмийн  бус намын дарга хийгээд явж байна. Төлөөлөл нь бид болохоос цаана нь шийдвэр хүлээж, өлсгөлөн зарлая гэсэн өчнөөн олон хүн бий” гэлээ.

 

Өчигдрийн байдлаар дөрвөн хүн өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэдний нэг С.Наранцэцэг “Намын даргад өлсгөлөн зарлах, шаардах хуудсаа өгсөн. Намын дүрмээ уландаа гишгэчихээд сонгуульд орвол ялагдана. Ядаж гишүүдтэйгээ уулзаад үгээ хэлчихдэг Г.Батмөнх даргатай сонгуульд оролцохыг хүсч байна. Энэ янзаараа байвал энд ирсэн намын гишүүд бүгд өлсгөлөн зарлана” гэлээ. 

 

Дарханд болж буй АН-ын дотоод асуудалтай холбоотойгоор З.Энхболдыг огцрохыг шаардаж буйгаа “Намаа удаа дараа ялагдуулж, дотор нь хагалан бутаргаж яваа Н.Мөнхдашийг “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан. Дарханы АН-ын дарга О.Баярсайханыг зодож 4.1 жилийн ял авч явсан хүнээр удирдуулах гэж байгааг эсэргүүцэж байгаа аж. Тиймээс  З.Энхболдоос хууль бус итгэмжлэх, ҮЗХ-ны сонгуулийг  хүчингүй болгох, намын үндсэн дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн ардчилсан намын маргаантай асуудлыг шийдвэрлэхийг шаардаж   хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zov:
zov zov
2016-05-11
zochin:
Ta nar boliochee. Yrid n yu ch duugaraagui baij odoo songuulu bolhoor hachin yum yariad. Gertee ich biee bod. Unuudur mongol ylsad hiih ontsgoi ajil ih baina.yun ta nartai uulzah huselt avah gej. Bitgii songuuli bolhoor munguur iim teneg asuudal shiideed baigaachee. Henii zahialgaar ingeed baigaa busad gishuudchin hudulgui baihad ta 4 boli.
2016-05-11
kkkkk:
darkhanii ardchilsan namiinkhaan naad ardiin namiin boosnuudee khooj yavuulaaxch
2016-05-11
Зочин:
Дарханы хүн ам 100,000 энэнээс ядаж 5000-6000 нь АН-ын намын гишүүд байлгүйдээ суулт хийсэн жагссан өлссөн хүмүүс нийлээд 50 хүрэх үү? 4 хүн 4000 гишүүний төлөөлөл байж чадах уу? Ардчилсан зарчмаар бол олонхийнхоо саналыг дагах ёстой биз дээ
2016-05-11
Баагий:
Ямар лайгаар ямар амьтны хатгаасаар ийм юм хийгээд байгаа юм бол доо Сайхан бүсгүйчүүд минь. Өөр арга, өөр ажил олдохгүй байна уу Харамсмаар юм даа.............
2016-05-11
ЗОЧИН:
ЭНХБОЛД ХЭНИЙ ЭРХ АШГИЙГ ХӨНДСӨН БЭ. НҮҮРСДЧИЙН БУЮУ ЭМ СИ ЭС КОМПАНИЙ ТАЛААР БОДИТ ҮНЭНГ АРД ТҮМЭНЛ ХҮРГЭСЭН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН. ӨНӨӨДӨР ТҮҮНИЙГ ХЭН ХАМГИЙН ИХЭЭР ХАРААЖ ЭЛДЭВ ХОР ОЛЖ ТҮҮНИЙ ЭСРЭГ ТУРХИРАХ ВЭ. ЭНЭ 4 ХҮНИЙГ ХАРАХД ӨӨРСДИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛЭЭР АСУУДАЛД ХАНДАХ НАСНЫ ХҮМҮҮС БИШ Л ХАРАГДАЖ БАЙНА ДАА. БАС ИЙМ ГОМО ЗҮЙЛ ХИЙХ ХЭРЭГ БАЙНА УУ.
2016-05-11
Дангаа:
Тэр даш маш нь тэгээд чимээгүй байхыг бодоход үл бүтэх нөхдүүд юм шигээ. тийм л бол мэдэгдэл хийх хэрэгтэй ш дээ.
2016-05-11
pkxny:
одоо өсгөлөн модноос гарсан харин өөрсөөдийгөө шатаа за тэгээд улс төр гэдгээ юу баидагийг мэдэхгүй баиж тэмцэл гэж худлаа хуцхаа болих хэрэгтэй
2016-05-11
зочин:
З. Эхнболдыг огцруулах хэрэгтэй дэмжиж байна
2016-05-11
Бичээч:
Дарханыхан болиоч дээ. Та нарыг хөндлөнгөөс харахад МАН-ын даалгавар авсан нөхөд шиг харагдахаас биш цэвэр улс төр ,намаа бодсон сэтгэл гэж харагдахгүй байна. Үнэндээ наадах асуудал чинь та нарын л асуудал. Дотроо учраа олсон нь дээр шүү дээ. Жоом устгах гээд гэрээ шатаасны үлгэр болоод байна шүү дээ. Сонгуулийн өмнө Монголын нийт АН-ын жирийн гишүүдийн эрх ашиг нэр төрд харшилж байна гэдгийг ойлгоорой. Бусад нь дэмжихгүй л байгаа шүү.
2016-05-11
Зочин:
Dovniihoo heruuliig boliochee avgai naraa. Uuliin tsaadahiig har. Songuuli bolj uls ornii asuudal shiideh geed baihad
2016-05-11
Лүндэг:
Дээрээ суудлааа олохгүй бол Доороо гүйдлээ олохгүй гэж .АН Засаг барихаараа улс орныг самууруулаад ил тод идэж ууна,МАН гарахаараа далдуур сэм хуйвалдаад бас л идэж ууна.Жирийн гишүүд сонгогчдоо үл хүнтэтгэн гадуурхаж өлсгөлөн болтол нь явуулж байгаа АН удирдлагууд хүний амийг хайхралгүй орхиж чадах л хүмүүс.
2016-05-11
Зочин:
хүүе дүрдээ итгэсэн малнуудаа наана чинь сонгууль болж байна. та нарыг хэн тоох юм. тэр дашуудын учрыг өөрсдөө олцгоо. Баянаа пацаан уул нь юмыг ойлгож учрыг олмоор юм бас эргүү болсон юм байна лдаа
2016-05-11
tuulaitsetseg:
AH zasag barij chaddagvi gedgee gargasan huuli ajilchid olsood ywj bhad ym chinee toohgvi medeegvi gej awna daa MAHAH giihaan shariljin dund sarnai delbeelnee
2016-05-11
ха ха:
наад дөрвөн авгайгаа шар хаданд аваачаад хэвтүүл. монголын төрийн их ажлыг самууруулж ганхуулж зогсоож гацаах гэсэн хэнийг ч цээрлэх хэрэгтэй.
2016-05-11
darhanchuud:
Ene heden balai avgai nar nam,ulsyn tuluu temtslee yu kkkk heden haltar tsaasny tuluu henii daalgavaraar suuj baigaa boldoo zugeer ambaardaad huuh heregtei,novshnuudyg
2016-05-11
зочин:
Эд нарын жүжиг хэнд хэрэгтэй юм бол Дуртай нь хөнжил нөмрөөд өлсөөд хэвтэхээр огцорлоо юу Харьж өвгөн байдаг бол хоол цайг нь хийгээд хэвтэцгээ дээ
2016-05-11
jagaa:
Ene erguu 4 avgai nar yah nav dee ta nar bolij uzee
2016-05-11
uugii:
Odoo naadah chin modanaas garsanshdee harij arhichin nuhuruudteigee temtsee balaiin
2016-05-11
дорж:
хэн нэгэн суулт хийхэд төр засаг буулт хийгээд байвал юу болох вэ,таминь. больж үзэцгээ ажлаа хийцгээ. юуны тэмцэл. дэмий солиорол байх шүү
2016-05-11
Me:
Durvuulee, dulaahan uruund hunjil numurch, tas hajuulj hevtehiig temtsel gedeggui bhaa daa. Gertee harij ezegtei uurgee guitsetgee, ardaa turhirch bga ulsuudiig uursdiig ni temtsuul.
2016-05-11
сонгогч:
Мөнхдашийг бол хөөх хэрэгтэй
2016-05-11
Tsogt:
ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА. З.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ НЬ ЗӨВ...!!!!!!!!!!!!!!!!!
2016-05-11