Райн Гослинг: Хүүхэд хүнийг эерэгээр өөрчилдөг

Холливуудын нэрт жүжигчин Райн Гослинг өчигдөр “Jimmy Kimmel” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “The Nice Guys” кинонд тоглосон юм.
-Хоёр дахь охиноо өлгийдөн авлаа, баяр хүргэе?
-Маш их баярлалаа.
-Дахин аав болох ямар байна. Миний хувьд аав болоход их уйлсан?
-Нуугаад яахав, би уйлсан. Эрүүл саруул, эсэн мэнд төрөөсэй хэмээн залбирсан. Тэр үеийн мэдрэмж намайг айлгаж бас тавгүйтүүлсэн. Охиноо тэврэх үедээ уйлсан.
-Таны үзэсгэлэнт найз бүсгүй Эва Мендес сайн биз дээ. Шинэ хүн тань та хоёрын алийг чинь дуурайсан вэ?
-Эвагийн бие сайн байгаа. Миний бодлоор намайг илүү дуурайсан. Шар өнгийн үстэй.
-Үгүй байлгүй дээ. Уг нь ээжийгээ дуурайсан бол дэлхийн мисс ч болж чадах байсан?
-Би өөрийгөө дажгүй харагддаг гэж боддог. Эвагийн гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлэхийн аргагүй. /инээв/
-Эсмирелда хүртэл тантай адилхан. Шар үс, цэнхэр нүд. Ер нь охид чинь ээжийнхээ юуг дуурайв?
-Эсмирелда ээж шигээ хошин шогийн мэдрэмжтэй. Харин бага охин минь одоогоор сүүгээ хөхөөд л унтаж байна. Тун удахгүй эгч шигээ тодрон гарах болно.
-Та хоёр бүл нэмлээ. Хамтран амьдраад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Яагаад албан ёсоор хуримаа хийдэггүй юм бэ?
-Эмэгтэйчүүдийн төөрөлдсөн олон бодлоос болж зарим асуудал гацчихдаг. Энэ асуудал ч гэсэн гацчихсан. Хэзээ хөдлөхийг би сайн мэдэхгүй байна.
-Тэгэхээр та гэрлэхийг хүсдэг байх нь ээ?
-Гэр бүлийг юугаар ч орлуулж болохгүй. Зарим хүмүүс гэр бүлтэй болохоос эмээгээд байгааг сайн ойлгодоггүй. Миний найзуудын дунд ч дээрх шиг бодолтой хүмүүс байдаг. Хүүхэд гэхээр айдаг. Мэдэхгүй юм. Гэхдээ аав болох үнэхээр гайхалтай. Хүүхэд ямар хүнийг эерэгээр өөрчилдөг гэдгийг сүүлийн хэдэн жил сайн ойлгосон.
-Хоёр охинтой боллоо. Ямар нэгэн байдлаар дарамт мэдрэгдэж байна уу?
-Үгүй, би дөнгөж сая гэр бүлийн талаарх өөрийн бодлоо тодорхой илэрхийллээ. Хүүхэд миний амьдралыг өөрчилж, дулаан энергийг бий болгосон.
-“The Nice Guys” киноны зураг авалтын үеэр хоёр дахь охин тань мэндэлсэн. Та Эвагийн дэргэд байсан уу?
--Өвдөж эхэллээ гэж залгасан. Тэгээд л зураг авалтаа дуусгаад шууд эмнэлэг орсон. Эва Лос Анжелесийн эмнэлэгт төрсөн. Харин би Техаст байсан. Эмнэлэгт очиж, Эвагийн царайг харах хүртлээ би айж, хамаг биений хөлс гарсан.
-Энэхүү уран бүтээлд жүжигчин Рассел Круотой хамтран ажилласан?
-Тиймээ бидний хоршил тун удахгүй нээлтээ хийнэ. Би энэ залууд үнэхээр талархаж явдаг. Охин минь төрдөг өдөр Хүмүүсээ “Райн одоо явах хэрэгтэй боллоо” гээд л орилсон. Найруулагч над руу их ууртайгаар харсан. /инээв/ Рассел над руу хандан “За яв. Би тайлбарлах болно” гэсэн. Үнэхээр хөгжилтэй.
-Хэзээ нээлтээ хийх юм бэ?
-Тавдугаар сарын 20-нд
-Сая шуудангаар таны нэг фэн асуулт явуулжээ. Сонирхож байна уу?
-Тийм ээ.
-“Эва Мендес болон Синди Кроуфордын хоёрын аль нь үзэсгэлэнтэй вэ. Тэд үнэхээр адилхан санагддаг. Таны бодлоор” гэж бичжээ. Миний бодлоор тэд үнэхээр адилхан?
-Харамсалтай нь надад тэгж санагдахгүй байна. Энэ асуултад заавал хариулах ёстой байх. Миний бодлоор хүүхдүүдийн минь ээж Синдигээс хөөрхөн.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ