Г.Уянгын намаас Ш.Сайхансамбуу нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам бүл нэмсээр байна. Энэ долоо хоногт эхэнд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тус намд элсч, гишүүний батлахаа авсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орж, гишүүний батлахаа авчээ. Тэрбээр энэ сонгуулиар тус намаас Завхан аймагт нэр дэвших юм байна.
Ш.Сайхансамбуу өнгөрсөн сард МАН-ын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгсөн юм. Түүнийг Завханд бие даан нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан ч Г.Уянга гишүүний намыг сонгожээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ