Б.Наранхүү Дундговьд нэр дэвшихгүй хэмээн намын даргадаа “агсам тавьжээ”

img

УИХ-ын болон аймаг, нийслэлийн Сонгуулийн хуулиа өөрчилж, жагсаалтыг үгүй болгож санаа нь амарсан улстөрчид дараагийн асуудал болох тойргоо хэрхэн хуваах вэ гэдэг асуудлаар чамгүй урт хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Гэсэн ч эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэд тохиролцоонд хүрч тойргийн хуваарилалтаа хийж чаджээ. Ингэснээр жагсаалтын 28-аа 14:14 гэж хуваарилж, улмаар 80-аас дээш мянган хүн амтай аймгууд гурав болж, 50-аас дээш мянган хүн амтай нь хоёр, түүнээс доош бол нэг байхаар болсон байна.

Тэгвэл Дундговь, Говьсүмбэр, Булган гэсэн жижиг аймгууд нэг мандаттай болжээ. Харин энэ өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцсэн хүн нь Дундговь аймагт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Тэрбээр, намынхаа гол санхүүжүүлэгч гишүүдийн нэг бөгөөд намын даргадаа орж “Би нэр дэвшихгүй. Манай аймгийг хоёр мандаттай болго” хэмээн хуурай агсам тавьсан гэх. Юутай ч З.Энхболд дарга ойлголцолд хүрч чадсан уу, эсвэл тэрбээр нэр дэвшихээ больсон уу Дундговь нэг мандаттай байхаар орж ирсэн байна.

Мөн Ардын нам хэрвээ танайх Дундговийг хоёр болговол, манай Булганыг хоёр болго хэмээжээ. Булганд эрхэм гишүүн Ё.Отгонбаяр, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар нэр дэвшихээр горилж байсан ч тэдний нэг нь үлдэхээр болж байгаа юм.

Б.Тогтох
 

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mungugui bol ch yavahgui tsaraitai gar baina l daa.
2016-06-05
BAAGII:
NARANHVV NUTAGTAA HONI MOTOTSIKLI BUDAA GURILAAR AHMADUUDAA HUURSNAAS OOR YU NUTAGTAA YU HIISIIN DUNDGOWIIN MANDATIG HUDALDAJ AWAAD HIISEN YUM OGT BHGVI SH DEE AN-IINHAN HAANAAS CH GARAH N ONGORSON ONGORSON 4 JILD DUNDGOWID SHOUDAAD L ONGORSON
2016-05-12
Зочин:
Энийг дүф гээд байсан үнэн бишүү
2016-05-12
boojgoinuuud:
ODOO IDEH YUN UKDSIIMUYUUU ED NAR T YU HEREGTEIN BOL DOOO
2016-05-12
unen:
Naranhuu lalar bol odoo haanaas ch mai shuu
2016-05-12
Зочин:
Ene otgonbayar ulaan avilgachin, zte lenovo geed yavaad baisan dahiad devahih gej u
2016-05-12
Зочин:
ih hurald ug heleegui ch hamgiin uglugch nutagtaa heregtei hun shu. goviin humuus ugasa l buir suuritai setgel saitai bdgiim bile de
2016-05-12
Болд:
Сайн эр ногооорсолдогч доо монго огдоггсэн цайцан гаршуу
2016-05-12
dd:
Luivarchdiin neg ni ch gesen songuuliin gadna uldvel sain l bizde
2016-05-11
зочин:
1 мандаттай аймгийн гишүүд МАН-тай нууцаар зөвшилцөөд 2 мандатын төлөө санал өгвөл асуудал шийдэгдэнэ дээ
2016-05-11
зочин:
1 мандаттай аймгийн гишүүд МАН-тай нууцаар зөвшилцөөд 2 мандатын төлөө санал өгвөл асуудал шийдэгдэнэ дээ
2016-05-11
6:
guee bolino l biz de yun sain yum be de bi devshichii l daa man uranaa wahhahhhhahahahahhhhaa
2016-05-11
Зочин:
gants udaa ug helj baihiig ni haraagui iim huniig bas songoh l um bh da
2016-05-11