Таван аймагт нэг мандат хуваарилжээ

img

СЕХ сонгуулийн тойрог байгуулах , тойргийн мандатын хуваарилах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьжээ. УИХ-ын сонгуулийг мажоратори системээр явуулахаар өөрчлөлт оруулсан. Ингэхдээ сонгуулийн жижиг  76 тойрогт  нэр дэвшигчид өрсөлдөх юм. Сонгуулийн хуулиас хасагдсан намын жагсаалтын 28-ыг тойргуудад хэрхэн хуваарилах талаар АН, МАН-ын бүлэг  тус бүр  байр  сууриа илэрхийлээд байсан билээ.  УИХ дахь АН-ын бүлэг  28 мандатыг хөдөө хотод яг тэнцүү хуваарилах ёстой гэж үзсэн бол МАН-ын бүлэг нутаг дэвсгэр, хүн ам, газар нутгийн байршлыг харгалзан хөдөөд  16, хотод 12 мандат хуваарилах хэрэгтэй гэж байсан. Харин СЕХ-ны өргөн барьсан тогтоолын төсөлд  хөдөө орон нутагт 48, нийслэлд 28 тойрог, мандат буюу жагсаалтын 28-ыг хөдөө орон нутаг, нийслэлд яг тэнцүүгээр  УИХ дахь АН-ын бүлгийн хувилбараар хуваарилан тус тус ногдуулжээ.

 

Ингэхдээ жагсаалтын 28 мандатын 15 нь хөдөө орон нутагт,  13 нь нийслэлд ногдсон байна. Хөдөө орон нутагт Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Өмнөговь аймаг тус бүр 2  мандат, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай,  Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон зэрэг аймаг тус бүр 3 мандаттай байна.

 

УИХ дахь МАН-ын бүлэг төдийгүй гишүүд нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох ёстой гэж үзэж байсан.  СЕХ-ны өргөн барьсан төсөлд Булган, Говь-Алтай , Говьсүмбэр, Дундговь, Дорноговь   аймаг тус бүр сонгуулийн  нэг тойрог, мандат ногджээ.

 

Харин нэг тойрог мандаттай Булган, Говь-Алтай зэрэг аймгийн гишүүд СЕХ-ны хуваарилалтыг эсэргүүцэж байгаа юм. Учир нь хоёр тойрог мандаттай Сүхбаатар аймгаас 10 саяар их хүн амтай Булган нэг мандаттай байгаа нь хуваарилалт шог болжээ гэж үзэцгээж байна.

 

Нийслэлд  хүн ам ихтэй  Баянзүрх,  Сонгинохайран дүүрэгт тус тус 6,  Баянгол, Хан-Уул,   Чингэлтэй дүүрэг  тус тус 4, Сүхбаатар 3 мандат хуваарилсан байна. Харин Багануур, Багахангай, Налайх дүүргийг нийлээд 1 тойрог нэг мандаттай байна. Нийслэлд нийтдээ 28 тойрог, мандат хуваарилагджээ.  

 

СЕХ-ны өргөн барьсан хуулийн төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдахаар төлөвлөсөн. Гэвч одоогийн байдлаар тус байнгын хорооны ирц бүрдээгүй байна.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ингээд хөдөөгийнхөө ард түмэнийг ялгаад нутаг орон эзгүйрэхээр нь Газрын доорхи баялгийг нь ухаж авах гэж байгаа юм байх даа. Говь-Алтай нилээд уудам газар нутагтай нэг нөхөр сонгогдлоо гэж бодъё. Тухайлбал 4 удаа нэр дэвшээд унаж байсан.А.гэж нөхөр АН-с сонгогдлоо гэж бодъё.Тэгээд хагс жил тутамд тэр их уудам газар нутгаар явж ард олонтой нь уулзах болов уу ? .Яг очиж үгийг нь сонсож бас УИХ-д дамжуулж харагдаач.
2016-05-12
Зочин:
Говьсүмбэрийг хас, Дорноговьтой нийлүүл
2016-05-11
Батэрдэнэ:
Булган 10 сая хүнээр илүү гэхээр чинь Монголд байдаггүй л газар байна даа.
2016-05-11