Ц. Элбэгдорж: Орлогоо нуух оролдлого бүрийг илчлэх ёстой

Оффшор бүс дэх дансны асуудал сүүлийн хэдэн өдрийн ярианы сэдэв болж байна. Монголын 49 иргэн оффшор данстай нь илэрч, олон нийт өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оффшор дансны талаар өөрийн байр сууриа ингэж илэрхийлэв. Тэрбээр:
Эргийн гадна/offshore/ данс тойрсон асуудал, мэдээлэлд Монгол Улс хариуцлагатай, нээлттэй хандах ёстой.
- Олон нийтийн дуу хоолойг сонсож, хууль журмаа нарийвчилж, хариуцлагыг шат бүхэнд чангатгах
- Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын бүртгэл, байршил, хөдөлгөөнийг ил тод болгох, төр иргэдийн хяналтад оруулах ажлыг тууштай үргэлжлүүлэх
- Татвар, тайлан бүртгэлээс зугтах, мөнгө угаах, хууль бус орлогоо нуух хэлбэр оролдлого бүрийг илчлэх
- Хууль тогтоомжийг алагчлалгүй хэлбэрэлтгүй сахиулах
- Дээрхи чиглэлд бодлого боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчдийг санаачлагатай, идэвхтэй ажиллах ёстой гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ