“Суудал дээрээ холбирдогоо боль”

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа. Харин гишүүн Н.Батбаяр уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулж, Сонгуулийн тойрог, мандат байгуулах асуудлаа хэлэлцье гэсэн юм. Түүний энэ саналыг УИХ-ын гишүүн Су.Батболд эсэргүүцэн “Таны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах асуудал туссан байсан. Гэтэл тэр хууль нь дэмжигдээгүй. Тиймээс Ерөнхийлөгч энэ хуулийг санаачлан оруулж ирээд хэлэлцүүлж байна. Үүнийг хойшлуулж болохгүй. Та УИХ-ын сонгуулийн хуулиас намын жагсаалтыг хасах шаардлагатай гээд хасуулсан. Харин одоо Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах төслийг хасч болохгүй. Ер нь та суудал дээрээ хэд холбирдогоо боль” хэмээв.
Байнгын хорооны гишүүдийн олонхи уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг дэмжээгүй юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ