“Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаарай” гэж хүүдээ захидаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс нийтэлсэн оффшор данстнуудыг нэрсэд гарсан билээ. Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож мэдээлэл хийх үеэр энэ талаар тодруулахад:
-Энэ талаарх мэдээллийг уржигдар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Тэр үед л хүүгээ оффшор бүсэд данстай компанитай байсныг олж мэдлээ. Мэдсэн даруйдаа хүү Б.Чулуудайтай утсаар ярьсан. Хүү маань “Хөрөнгө оруулалт хийхийн тулд 2011 онд оффшор компани байгуулсан. Гэхдээ ямар нэгэн гүйлгээ хийгээгүй” гэж надад тайлбарласан. Хүү маань гурван хүүхэдтэй, бие даасан хүн бас бизнесмэн. Би ажилд нь тэр бүр ороод байхыг хүсдэггүй. Би хүүдээ “Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаарай” л гэж захиж хэлсэн. Ийм л юм болсон” гэлээ.
Ж.ГАНАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ