С.Баярцогтын асуудлаар Хятадын ЭСЯ-нд ханджээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын оффшор дансны талаарх мэдээлэл цацагдсаар байна. Түүнийг БНХАУ-ын харьяат, Лео Шуй гэх нэртэй гэхчлэнгээр мэдээлэл улам баяжиж, олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр "Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас БНХАУ-ын Элчин сайдын яаманд ханджээ. Тус байгууллага Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Хятадын иргэн мөн эсэхийг тодруулахыг хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ