“Ромео Жульетта”-г 10 мянгаар үзээрэй

img

 

Элэг шилжүүлэн суулгах Хавдарт өвчин судлалын үндэсний төвийн мэс заслыг дэмжих зорилгоор “Элэг нэгт монголчууд” сан байгуулагджээ. Эл сангийн санаачлагаар Монголын урлагийн 5 байгууллага нэгдэн тавдугаар сарын 14-нд нэгэн зэрэг тоглолт хийхээр болсон. Эл өдөр тоглогдох бүх уран бүтээлийн тасалбар 10 мянган төгрөгөөр худалдаагдах аж.

 

“Элэг нэгт монголчууд” сангийн удирдлагууд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг ХӨСҮТ-д нутагшуулах бүрэн боломжтой хэмээн үзэж буй. Улмаар мэс заслыг хийхэд шаардлагдаж буй 1 тэрбум төгрөгөөр үнэ бүхий өндөр өртөгт тоног төхөөрөмжийг авахыг зорьж буй гэнэ. Түүнчлэн мэс заслын баг болох 25-30 хүний бүрэлдэхүүнтэй багийг БНСУ, Энэтхэг улсад богино хугацааны сургалтад хамруулах аж. Үүний тулд ард түмэн болон төрийн мэргэжлийн урлагийн байгууллагаас хандив хүсчээ. Хүсэлтийн дагуу УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, Хүүхэлдэйн театр болон хөдөө орон нутгийн театрууд тавдугаар сарын 14-нд хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

 

Энэ сарын 14-нд болох тоглолтын хуваарийг танилцуулбал:

  •  УДЭТ –ын тайзнаа  “Ромео Жулетта” жүжиг 18.00 цагт
  • ҮДБЭЧ-ын уран бүтээлчид “Монголын их хатад”  бүжгэн жүжгийг  Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд
  • УДБЭТ-т “Үүлэн заяа” дуурийг 17.00 цагт
  • Улсын филармонид “Бид нэг гэр бүл” тоглолтыг
  • Хүүхэлдэйн театрт   “Мял богдын намтар”   жүжиг 14.00, 17.00 цагт
  •  ЦДБЭЧ-д “Сүлд хийморийн дуулал”  тоглолт
  • ХЦДБЧ-д “Халуун сэтгэлийн дэм” тоглолт тус тус болно.

 

Дээрхий мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолтоос олсон орлогоо “Элэг нэгт монголчууд” санд хандивлах аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ